зурхай нум

2016-11-25,

Нум

Тэд бол үнсэн доорх галтай адил хүмүүс. Тааж мэдэхийн аргагүй. Үргэлж хувьсаж өөрчлөгдөж байдаг. Дотроо дүрэлзсэн очийг тээж явдаг ба хүчтэй дурласан үедээ түүнийгээ ил гаргадаг. Тэд нйигмийн дунд нэр хүндтэй, ямар нэг талаараа бусдаас илт давуу хүнийг дурлалт хархүүгээрээ сонгодог. Гэвч нэг хэсэг олон амрагтай холбогдож дурлалыг тоглоом адил үздэг.

Нумын ордны эрэгтэй
Түүнд жаахан үнэнч бус хандлага бий. Тэд хайр дурлалын тал дээр ч тохь тухтай, өөрт нь аятай байдлыг хайдаг. Тэдний сонгох эхнэр гайхамшигтай байх ёстой. Эхнэр нь түүний өөртөө итгэл итгэлийг зүлгэжу өнгөлж, өөрийг нь шилдэг нь гэдгийг мэдрүүлдэг байх ёстой. Тэгсэн цагт тэд гэр орны жижиг ч бай асуудлыг сайн зохицуулдаг нөхөр, халамжит эцэг, гэр бүлийнхээ хамгаалагч байж чадна. Маргалдсан тохиолдолд нумын эрэгтэйчүүд өөрийгөө татаж авдаг. Эхнэр нь түүнийг хардаж эхэлвэл тэр ч бас адил хардана.

Нумын ордны эмэгтэй
Тэдэнд үргэлж анхаарал халамж хэрэгтэй байдаг. Тэднийг цаг тутам магтаж, гайхан шагширч байх хэрэгтэй. Тэр амьдралыг магтаалгүйгээр төсөөлж чаддаггүй. Хэрэв таны хамтрагч өөрөөрөө бахархдаг нэгэн бол тэр нумын ордных. Тэд эрчүүдийн анхаарлыг татах, тэднээр хүрээлүүлэх дуртай ба дурлалаар дүүрэн амьдрахыг хүсдэг. Урт удаан тогтвортой гэрлэлтийг бий болгож чадах эсэхтээ эргэлздэг ч тэд үнэнч юм. Гүн үзэл баримтлалтай, шулуухан, хошин шогийн мэдрэмжтэй, өөдрөг, эрх чөлөөнд дуртай эмэгтэй.

бичсэн: Эм зүйн 107 төрөл: зурхай
(0) Cэтгэгдэл | мэйлээр илгээх

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:




:-)
 
xaax